Хайгуул

Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 9 дүгээр сарын 14

Хайгуул нь үйлчилгээ хэрэгтэй хүн, түүнийг хийж чадах хүн хоёрыг холбодог. Тэр ажлыг гүйцэтгэхийн тулд хамгийн бага хэмжээний мэдээлэл цуглуулна. Энэ баримт бичиг нь яг юу цуглуулж, юунд ашиглаж, хэнд дамжуулдгийг нуршилгүй тайлбарлана.

Юу цуглуулдаг вэ

Үйлчилгээ хайж буй хүнээс:

Үйлчилгээ эрхлэгчээс:

Бид байршил тандахгүй, зан төлөвийн зар сурталчилгааны cookie ашиглахгүй, гуравдагч талын аналитик суулгаагүй. Сайт нь зөвхөн таныг нэвтэрсэн эсэхийг санах cookie хэрэглэдэг бөгөөд энэ нь зөвхөн операторуудад хамаатай.

Та мэдэгдэл асаавал таны хөтөч мэдэгдэл хүлээн авах хаяг (push subscription) үүсгэж бидэнд өгнө. Үүгээр зөвхөн таны ажил, хүсэлтийн тухай мэдэгдэл илгээнэ. Мэдэгдлээ унтраахад тэр хаяг хүчингүй болно.

Юунд ашигладаг вэ

Бид таны мэдээллийг зардаггүй бөгөөд зар сурталчилгаанд ашиглахаар хэнд ч дамжуулдаггүй.

Хэн харах вэ

Үйлчилгээ эрхлэгч. Бид таны хүсэлт, дүүргийг тохирох хэдэн эрхлэгчид мэдэгдэнэ. Таны утасны дугаарыг зөвхөн ажлыг тань хүлээж авсан эрхлэгч харна — эс бөгөөс тэр хүн тань руу залгаж чадахгүй. Мөн тэр эрхлэгчийн нэр, утасны дугаарыг танд харуулна. Бусад үед эрхлэгчийн утасны дугаар сайт дээр нийтэд харагддаггүй.

Хайгуулын оператор. Хүсэлтийг систем автоматаар ангилж, тохирох эрхлэгчид илгээдэг. Систем ангилж чадаагүй, хүн олдоогүй, эсвэл маргаан гарсан үед манай оператор хүсэлт болон холбогдох мэдээллийг уншиж, шаардлагатай бол тань руу залгана.

Ямар үйлчилгээ дамждаг вэ

ХэнЮу очдогХаана
SupabaseБүх өгөгдөл — өгөгдлийн санТокио, Япон
Fly.ioПрограмм ажилладаг серверТокио, Япон
Anthropic (Claude)Таны бичсэн хүсэлтийн текст — ангилал тодорхойлуулахадАНУ
Voyage AIХүсэлтийн текст — утга дүйцүүлэн хайхадАНУ
MetaЗөвхөн та Messenger-ээр бичсэн бол тэр захидлын агуулгаMeta-гийн дэд бүтэц
Verify.MNЭрхлэгч дугаараа баталгаажуулахад тэр утасны дугаарМонгол
Хөтчийн мэдэгдлийн үйлчилгээ (Apple, Google, Mozilla)Мэдэгдлийг таны утсанд хүргэнэ. Агуулга нь шифрлэгдсэн тул тэд уншиж чадахгүй.Тухайн компанийн дэд бүтэц

Хүсэлтийн текстэд утасны дугаар, гэрийн хаяг бичих шаардлагагүй — тэр мэдээллийг тусдаа талбарт авдаг бөгөөд дээрх загваруудад илгээгддэггүй.

Хэр удаан хадгалдаг вэ

Таны эрх

Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль (2022 оны 5 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр)-ийн дагуу та өөрийнхөө тухай ямар мэдээлэл байгааг мэдэх, буруу мэдээллийг засуулах, устгуулах эрхтэй. Устгах хүсэлтийг энэ хуудсаар гаргана.

Хүүхэд

Хайгуул нь 18-аас доош насны хүнд зориулагдаагүй бөгөөд насанд хүрээгүй хүний мэдээллийг зориудаар цуглуулдаггүй.

Холбоо барих

Facebook дээрх Хайгуул хуудас руу бичих, эсвэл Мэдээллээ устгуулах хуудсаар хүсэлт илгээнэ үү. Хүсэлт бүрийг хүн уншина.